Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ЦЭДЭНЖАВ Жамбаагийн
/1917/. Улаанбаатар хот. Намын дээд сургуулийн орлогч захирал байхдаа Гавьяат багш /1974-12-10. №328/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн монгол рабфак, Улаанбаатарт МУИС-ийн тоо, физикийн анги, Москвад Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийн аспирантурт суралцаж дүүргэжээ. 1939 оноос Улаанбаатар хотын Багшийн сургуульд багш, Дорнод аймгийн Баянтүмэний дунд сургуульд хичээлийн эрхлэгч, 1941 оноос Улаанбаатарт Намын дээд сургуульд багш, МАХН-ын Төв хороонд суртлын хэлтсийн эрхлэгч, БНАГУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Намын дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, проректор, багш зэрэг албыг 1990 он хүртэл хашжээ. Ф.Энгельсийн “Мич хүн болж хувирахад хөдөлмөрийн роль” гэх мэт марксизм-ленинизмийн зарим сонгодог бүтээлийг орчуулж, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи, Намын дээд сургуулийн хамтран бүтээсэн хоёр номын ерөнхий редакторын үүргийг амжилттай гүйцэтгэжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats