Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАВУУ Содномжамбын
/1910-1996/. Улаанбаатар хот. Хөвсгөл аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1971-06-30. №108/.
Улаанбаатар хотын анхны бага сургуульд 1923 онд орж, улмаар Германд явуулж сургасан хүүхдүүдийн нэгэнд багтаж 1926-1930 онд суралцаж, цахилгаанчны мэргэжил эзэмшжээ. Тэндээс ирснийхээ дараа Улаанбаатар хотод Төмрийн заводад герман хэлний  орчуулагч, ерөнхий мастер, Дунд голын цахилгаан станцын ерөнхий мастераар 1933 он хүртэл ажиллажээ. 1933 оноос сурган хүмүүжүүлэх ажилд шилжиж Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр сургууль, Хөвсгөл аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирлаар 50-иад жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Өсвөр үеийг сургаж хүмүүжүүлэх үйлст ухамсарт амьдралынхаа ихэнхийг зориулсан дадлага туршлагатай багш, боловсролын байгууллагын удирдах ажилтан энэ эр нэртэй тамирчин байжээ. Германд суралцаж байхдаа усан спортоор хичээллэж сэлэлтийн өндөр зэрэгтэй болсны гадна Ардын хувьсгалын 15 жилийн ойн баяраар явагдсан уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож уртын харайлтад 5 метр 40 см-т үсэрч, өндрийн харайлтад 1 метр 65 см дээгүүр дүүлж анхны рекорд амжилт тогтоон “Монгол Улсын биеийн тамирчин” хэмээх цолыг авсан бөгөөд 1937 онд Улсын биеийн тамирын зөвлөлийн даргаар томилогдон, багшлангаа хавсран гүйцэтгэж байжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж шоронд хоригдон тамлагдаж байжээ. Хожим цагаатгагдсан байна. Монголын багш нарын III, V их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats