|
РАВДАНЖАМЦ Доржийн 1920-1992/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын бага сургуулийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1971-06-30. №108/. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурснаа түр сургуулиар бататгасан, хожим Улаанбаатар хотын Багшийн сургуульд эчнээгээр суралцаж төгсчээ. Өмнөговь аймагтаа сүм хийд, лам нар, язгууртнуудаас хураагдсан мал, эд хөрөнгийг худалдах газрын эрхлэгчээр ажиллаж байгаад 1939-1944 онд ардын цэргийн албыг хаажээ. Цэргээс халагдсан жилээсээ эхлэн Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханхонгор, Даланзадгад сумын сургуулиудад 1990 он хүртэл багш, эрхлэгч, захирал, зөвлөх багшаар тасралтгүй ажилласан байна. Ханхонгор, Даланзадгад сумын сургуулийн захирал байхдаа сургуулиа бүх талаар хөгжүүлэн улсын тэргүүний сургууль болгосон байна. Ханхонгор сумын сургуульд захирал байхдаа 1963-1970 онд жил дараалан сургуулиараа сурлагын 100 хувийн амжилт үзүүлжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |