
/1912-1970/. Архангай аймгийн Чулуут сум. Баянхонгор аймгийн төвийн 8 жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1970-01-31. №10/.
Эцэг, эхийн гар дээр 16 нас хүртлээ байгаад 1928-1930 онд сумынхаа тэнхимд, 1930-1933 онд Улаанбаатар хотод Багшийн сургуульд суралцаж төгсчээ. 1931-1932 онд сургуулийнхаа амралтаар хөдөө орон нутагт соёлын довтолгооны багшаар ажиллажээ. 1933-1942 онд Архангай аймгийн Хашаат, Чулуут, Өндөр-Улаан суманд бага сургуулийн багш, захирал, 1942-1948 онд Баянхонгор аймгийн Гэгээрлийн хэлтэст байцаагч, дарга, 1948 оноос мөн аймгийн төвийн дунд сургуульд захирал, 8, 10 жилийн дунд сургуульд багшаар тасралтгүй 40 гаруй жил ажилласан байна. Монголын багш нарын III их хурал, Монголын пионерийн байгууллагын 40 жилийн ойд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.