
/1908-нас барсан/. Архангай аймгийн Цэцэрлэг сум. Архангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш байхдаа Гавьяат багш /1961-08-07. №207/.
Хошууны бага сургууль, 1929 онд Улаанбаатар хотод Оюутны /багшийн/ сургууль төгсчээ. Алтай урианхайн хошуу /одоогийн Баян-Өлгий аймаг/, Архангай аймаг, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд, АУДуС зэрэгт олон жил багшилжээ. 1932 онд Архангай аймгийн төвийн дунд сургуулийн захирал байхдаа, мөн аймгийн хойд талын зарим суманд гарсан хувьсгалыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийг дарах Содном, Өлзийбат нарын отрядад оролцон тэмцэж явжээ.