Аймгууд
|
ПУНЦАГДОРЖ Дамдингийн /1911-1985/. Өвөрхангай аймгийн Уянга сум. Өвөрхангай аймгийн төвийн дунд сургуульд багш байхдаа Гавьяат багш /1961-02-05. №35/. 12 настайдаа анх тэнхимд орж сурч, улмаар 1924 онд Улаанбаатар хотын Оюутны /багшийн/ сургуульд суралцаад 1926 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг, Улаанбаатар хотын сургуулиудад 1970 он хүртэл 44 жил багш, захирлаар ажилласан байна. Одоогийн Баянхонгор аймгийн Заг суманд багш байхдаа 1932 онд хувьсгалыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийг тохинуулахаар явж байгаад дайснуудад баригдан тамлуулж байжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |