Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ТАГАР Бадамын
/1899-1981/. Оросын Буриадын Хорийн аймагт төрсөн. СЭЗТ-ын багш байхдаа Гавьяат багш /1956-11-02. №187/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ 1920-иод оны дунд үед Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/, хоршооны дээд сургууль төгсчээ. 1928 оноос нам, улсын хянан байцаах төв комисс, МХЗЭ-ийн Төв хороо, Ардын хувьсгалт цэргийн улс төрийн газарт байцаагч, хэлтсийн дарга, 1930 оноос Санхүү, эдийн засгийн техникум, нягтлан бодохын оройн дээд сургуульд хичээлийн эрхлэгч, захирал, багшаар тасралтгүй 38 жил ажиллажээ. Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats