
/1907-1986/. Оросын Буриадын Хайцгар хэмээх нутагт төрсөн. Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд багш байхдаа Гавьяат багш /1951-10-17. №86/. Эмэгтэй.
1928 онд Оюутны /багшийн/ сургууль, 1938 онд дунд сургуулийн багш нарын дамжаа, 1949 онд багшийн институт төгсчээ. 1928 оноос Алтанбулаг, Улаанбаатар хотын бага, дунд сургуульд тасралтгүй 40 гаруй жил багшилсан ахмад сурган хүмүүжүүлэгч байжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.