Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ДҮНДГЭЭ Чанцалын
/1935/ Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Өмнөговь аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа МУГЖ /1983-09-29.№183/ Эмэгтэй
Орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1956 онд болсон урлагийн үзлэгээр шалгарч 1957 онд Москвад болсон ДЗО-ны VI их наадамд оролцсоноос хойш урлагийн ажлыг дагнан эрхэлжээ. Найрал дууны багш мэргэжилтэй. Өмнөговь аймгийн клуб, Соёлын ордон, ХДТ-т насны тэтгэвэрт гартлаа тасралтгүй ажиллажээ. “Учитай гурван толгой”-н Нансалмаа, Хоролмаа, “Жаргалыг хүссэн Мөнхөө”-гийн Төгсжаргал, “Ийм нэгэн хаан байжээ”-гийн Цэцэгбадам, “Далан худалч”-ийн Бүрнээ гэх мэтээр Өмнөговийнхоо тайзнаа тоглосон олон жүжгийн дүрүүдийг бүтээжээ. “Гурвансайхан”, “Сэврэй нутгийн дуу”, “Халх нутгийн бүсгүйчүүл”, “Ганган улааны эзэд” гэхчилэн говь нутгийн тухай 50 гаруй дуу, “Дэрст говийн зэрэглээ”, “Хулангийн нутаг” зэрэг бүжгийн хөгжим зохиосон байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats