
/1923-1981/. Архангай аймгийн Их тамир сум. Говь-Алтай аймгийн Соёлын ордны багш байхдаа МУГЖ /1962-12-12. №213/.
1938-1941 онд Улаанбаатар хотод Уран сайхны сургуульд суралцаж төгссөн. 1937-1938 онд Архангай аймгийн клубт, 1941-1960 онд УТТ, УХДТ-т хөгжимчин, дуучин, 1960-1973 онд Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн театр, соёлын ордонд найрал дууны багш, 1973 оноос Дуурь бүжгийн академик театрт дуучнаар ажиллаж соёл урлагийг хөгжүүлэхэд 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулжээ. ДЗО-ны I, II, III их наадамд оролцсон сайн хөгжимчин, дуучнаас гадна найрал дууны авьяаслаг удирдаач, хөгжмийн зохиолч байжээ. “Ийм сайн эх орон”, “Малчин охин”, “Эх орон танаа”, “Алдар өргөн Монгол”, “Магнайд мандсан туг”, “Энхтайван”, “Сайхан хангайн үзэмж”, “Дархад нутгийн уянга” зэрэг олон арван дуу нь өргөн дэлгэрч, нийтийн дууны сан хөмрөгийг арвижуулахад чухал хувь нэмэр болсон байна. Зохиол бүтээлийнхээ түүвэр “Ийм сайхан эх орон” номыг Улаанбаатарт 1974 онд хэвлүүлсэн байна. Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.