|
ДАШДУЛАМ Цогийн /1926-1997/. Төв аймгийн Батсүмбэр сум. УАДБЧ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/. Эмэгтэй. 1941 оноос Улсын хөгжимт драматик театрт, 1962 оноос УАДБЧ-д гоцлол бүжигчнээр 38 жил ажиллажээ. Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Зарем, Г.Жамъянгийн “Манай нэгдлийнхэн” балетын хоньчин охин, “Анчин ба зээр”-ийн зээрийн дүрийг бүтээж, “Чудра”, “Аягатай дөрвөд”, “Узбек” зэрэг 200 гаруй бүжигт давтагдашгүй уран чадамгай бүжиглэж үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ. ДЗО-ны хэдэн удаагийн их наадамд оролцон бүжиглэж шагнал авч, хилийн чанадад монгол бүжгийг сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Сайн дурын уран сайханчдаас мэргэжлийн бүжигчин болсон, бүхий л амьдралаа монголын бүжгийн урлагт зориулсан авьяас билэгт уран бүтээлч байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |