
/1919/. Завхан аймгийн Жавхлант сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/. Эмэгтэй.
16 настайгаасаа Завхан аймгийн клубт сайн дурын уран сайханчаар явж байгаад 1938 онд Улаанбаатарт ирж Улсын төв театрт жүжигчин болжээ. УХДТ-т жүжигчин, Дундговь аймгийн клубийн эрхлэгч, “Монгол кино” үйлдвэрт жүжигчин зэргээр урлагийн байгууллагад 40 жил ажиллаад 1978 онд насны тэтгэвэрт гарсан байна. Тайз, дэлгэцийн 80 гаруй дүр бүтээж “Аман хуур” киноны Дарь авгай, “Өглөө” киноны сэлэм Тогмидын ээж, “Эзэнгүй айл” киноны эмээ, Гольдины “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Эсмеральда, Д.Намдагийн “Шинэ зам” жүжгийн хатны дүрээр алдаршсан байна. Дотоод, гадаадын 200 гаруй кинонд дуу оруулж жүжиглэжээ. “Алтан гадас” одон болон Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.