
/1917-1990/. Ховд аймгийн Дарви сум. Ховд аймгийн ХДТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1954-09-14. №107/.
1939 оноос ардын цэрэгт алба хааж, 1941 оноос армийн клубт жүжигчин, дуучин, 1944 оноос Ховд аймгийн Хайрхан сумын бага сургуульд хүмүүжүүлэгч багш, 1945-1969 онд Ховд аймгийн клуб, ХДТ-т, 1969 оноос УДТ, “Монгол кино” үйлдвэр, ахмад дайчдын “Дайчин алдар” чуулгад нас эцэслэтлээ жүжигчнээр ажиллажээ. Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Жалбуу, Б.Явуухулан, Н.Дугарсанжаа нарын “Ялалтын жигүүр”-ийн Лэгцэг, Д.Намдагийн “Шинэ байшинд”-ын Агваан, “Наянчулууны ой”-н Гончиг, С.Удвал, Дожоодорж нарын “Хүргэн хүү” киноны баян Жамц, “Хөдөөгийн баясгалан”-гийн малчин Ширнэн, “Их замын тоос”-ын сахиул Балдан зэрэг тайз, дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээжээ. Ойн хүндэт медалиудаар шагнагджээ.