Аймгууд
|
ЗАНДАНХҮҮ Дунжаагийн /1921-1986/. Ховд аймгийн Буянт сум. Ховд аймгийн ХДТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1954-09-14. №107/. Эмэгтэй. 1942 оноос Ховд аймгийн клуб, ХДТ-т жүжигчнээр насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Тунгалаг зэрэг тайзны олон дүрийг бүтээжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |