|
ЦЭРЭНДАШ Сандагийн /1913-1973/. Оросын буриадын нутагт төрсөн Монгол Улсын Дорнод аймгийн харьяат. Дорнод аймгийн ХДТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1953-09-30. №115/. 21 нас хүртлээ орон нутагтаа мал маллан аж төрж байв. 1934-1938 онд Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий сургуульд, 1956-1959 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж төгсчээ. 1948 оноос Дорнод аймгийн клуб, ХДТ-т жүжигчнээр ажилласан байна. Н.Погодины “Кремлийн цаг”-ийн Ленин, “Анхны алхам” киноны Базар өвгөн, Б.Нямаагийн “Төөрсөөр төрөлдөө” киноны На ван зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг бүтээжээ. Медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |