Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЙДЫ Цэвэгийн
БАЙДЫ Цэвэгийн /1942/. Дундговь аймгийн Хулд сум. “Тоншуул” сэтгүүлийн уран сайхны редактор байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-10-27. №71/.1974 онд Москва хотын Строгановын зургийн дээд сургуулийн ном хэвлэлийн зураач, сэтгүүлч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой. Дундговь аймгийн УЭ-ийн салбарт зураач, уран сайхны удирдагчаар таван жил, “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлд 34 жил ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудад ч ажиллаж, СУИС, “Сэтгэмж” дээд сургуульд багшилж байсан байна. Хошин шог зургийн нэрт мастер тэрбээр “Зуун зураг”, “Наргиан даргиан”, “Уран зураг” зэрэг шог хошин болон уран зургийн 7 ном, товхимол, “Царцаа Намжил”, “Тэмээн хад” зэрэг дөрвөн мультфильм туурвижээ. Уран зургийн хувьд “Их талын өглөө”, “Ардын засгийн төлөөлөгч” зэрэг бүрэн хэмжээний олон зураг бүтээснээс улсын уралдаанд тэргүүн, дэд байр эзэлж байжээ. Уран болон шог хошин зургаараа гадаадад үзэсгэлэн хоёр удаа бие даан гаргаж, гурван үзэсгэлэнд оролцож, дотоодод есөн удаа үзэсгэлэн гаргасан байна. Олон номын чимэг зураг зуржээ. Түүний бүтээлүүд дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй хэвлэл, хошин сэтгүүлүүдэд хэвлэгдэж олон улсын уралдааны тэргүүн шагнал нэг биш удаа хүртэж байжээ. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1991 онд “Алтан гадас” одонгоор, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats