Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВБАТ Ганхүүгийн
 ПҮРЭВБАТ Ганхүүгийн /1965/ Төв аймгийн Борнуур сум. Шашны их сургуулийн Урлахуй ухааны тэнхмийн эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-07-08. №12/.1985 онд Дүрслэх ухааны дунд сургуулийн монгол зургийн ангийг төгсч МУЭХ-нд бие даасан уран бүтээлчээр томилогдон ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1987-1990 онд Гандантэгчилэн хийдийн ШДС-д сурч байхдаа тус хийдийн лам Данзан, Доржжанцан нарын өвгөн лам багш нараараа урлахуйн ухааны гол зүйлд бие даан суралцжээ. 1990-1993 онд Энэтхэг улсын Дарамсалад XIV Далай ламын ивээлдэх Төвдийн бурхан урлалын сургуулийг төгсч Бурханч лам болжээ. 200 орчим бурхдын сонгомол тиг болон зураасан зургийн бүтээлийг хойч үеийн урлаач нарт гарын авлага болгон үлдээж буй бөгөөд  өөрөө 76 сонгодог шүтээн зургийн бүтээлтэй ажээ. Шуумал шавар бурхад болон зээгт наамал, цутгавар, сийлбэрийн төрлөөр уламжлалт аргыг сэргээн 30 гаруй бүтээл туурвижээ. Урлах ухааны онол аргачлалын томоохон 66 эх зохиолыг төвд хэлнээс монгол хэлнээ орчуулсан байна. Мөн байгалийг урлах  506, амьтныг урлах 784 уламжлалт эх загвар, монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, тэдгээрийн хувь хэмжээг гаргасан 106 хуудас гарын авлага, 909 ширхэг хээ угалз, сүм хийдийн шүтээн чимэглэх 408 загвар зэргийг гаргажээ. Гандан хийдийн дэргэд Шашны урлах ухааны сургууль байгуулан 2000 онд анхны төгсөлтөө хийж 13 бурханч зураачдыг бэлтгэжээ. 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats