Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНГИДОРЖ Чойгивын
САНГИДОРЖ Чойгивын /1940/ Баянхонгор аймгийн Богд сум. Бие даасан уран бүтээлч. Урлагийн гавьяат зүтгэлтэн /2003-12-23. №200/.
    Улаанбаатарт багшийн сургуулийн хөгжмийн анги, Зөвлөлт Казакстаны /хуучин нэрээр/ Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсчээ. Улаанбаатарын багшийн сургуульд олон жил багшилсан байна. “Зулай цагаан Алтай”, “Хатан тунамал Туул”, “Монгол далай”, “Хан Хэнтий”, “Сэгс цагаан богд”, “Өүлэн үжин ээжий”, “Бурхан халдун”, “Ээжийн цай”, “Уурхайчдын дуу” зэрэг олон арван дуу, “Морьд” оратори, бурхан шашны сэдвээр найрал дуучид, найрал хөгжимд зориулж “Жанлав цогзол” найраглал, “Өндөр гэгээн” магтуу, “Дарь эх” дөрвөн ангит оратори, симфони найрал хөгжимд зориулсан “Удиртгал”, төгөлдөр хуурт зориулсан аяз, сонат, прелюди, скерцо болон уран сэтгэмжүүд, симфони найраглал, ардын хөгжимд зориулсан сюит чуулбар, цөөхүүлд зориулсан бүтээл зэрэг 1000 гаруй зохиол туурвиад байна. “Морин хуур-2001” дууны наадамд “Сэгс цагаан богд” дуугаараа II байр эзэлжээ. Зохиолынх нь түүвэр “Түмэндээ өргөх дуу” ном Улаанбаатарт 1988 онд хэвлэгдсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats