Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОГСОМ Бадамжавын
ЧОГСОМ Бадамжавын /1930/. Говь-Алтай аймгийн Тайшир сум. МУЭХ-ны бие даасан уран бүтээлч Урлагийн гавьяат зүтгэлтэн /2002-11-22. №181/.
    1942-1949 онд зураг урлалын өдрийн болон оройн сургуульд угсран суралцсаны дээр УБДС, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсчээ. Дүрслэх урлагийн чиглэлээр мэргэжлийн дунд, дээд сургуульд олон жил багшилсан сурган хүмүүжүүлэгч ажээ. 1944 оноос уран бүтээлээ эхэлж 2000 гаруй бүтээл хийсний дотроос “Говь”, “Хорго”, “Тайхар”, “Хонгорын элс”, “Хүрхрээ”, “Бодол”, “Бөх”, “Зөгнөл биеллээ”, “Оюутнууд хадлан дээр”, “Алтан тэвшийн хөндийд” зэрэг бүтээлээрээ олны танил болсон уран бүтээлч ажээ. Англи, Болгар, Итали, Польш, Чехословак, Турк, Вьетнам, Литва, Орос, Солонгос, Хятад, Герман, Норвеги зэрэг дэлхийн 20-иод оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, Францын “Франц ба дэлхийн урлаг, уран зохиолын одон” хэмээх хүндтэй шагнал, Болгарын Софи, Польшийн Краковын хүндэт дипломыг авсан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats