Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭБУЛГАН Гончигийн
ЭРДЭНЭБУЛГАН Гончигийн /1930/. Архангай аймгийн Цэцэрлэг сум. Улсын циркийн ерөнхий зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2001-03-21. №71/.
    Уран бүтээлээ театрын зураачаас эхэлж мэргэжлийн урлагийн байгууллагуудад зураачаар олон жил ажилласны дотор 1957 оноос хойш насны тэтгэвэрт гартлаа улсын циркэд зураач, ерөнхий зураачаар ажиллажээ. Ажиллах хугацаандаа концерт, ойн болон төлөвлөгөөт 40 орчим уран бүтээл, драмын 50 гаруй, хүүхэлдэйн 12 жүжиг гэх мэтээр олон зуун хөтөлбөрт ажилласны дотор В.Маяковскийн “Москва бадарч байна”, Ж.Дамдинсүрэнгийн “Шидэт таяг”, Ю.Никулины “Энхийн бүрээ,” Бензарын “Чамайг даа”, Чех ардын үлгэр “12 сар” гэхчилэн циркийн олон том бүтээлийн зураг чимэглэлийг хийжээ. Ингэхдээ циркийн номер, программыг бүхэлд нь бодож, найруулагч, жүжигчдийн илэрхийлэх санааг зөв олж, чимэглэлийн намбыг үндэсний хэлбэр, өнгийн зохицолд гойд нийцүүлж авсаархан ажиллагааг голлодог, ялангуяа жүжигчний хийх номеруудын ерөнхий шинж, бүтээх трюкийн хөдөлгөөн, биеийн байдал, аппарат хэрэглэл ашиглах бололцоо зэргийг урьдчилан харж, чимэглэлийн зураг төслөө боловсруулж бүтээлээ туурвидаг арга барилтай уран бүтээлч ажээ. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats