Урлаг, спорт
|
БААТАРЖАВ Цэдэвийн БААТАРЖАВ Цэдэвийн /1944/. Дорноговь аймгийн Улаанбадрах сум. УАДБЧ-ын ерөнхий удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2001-03-15. №59/. 1962-1982 онд УДБАТ-т хөгжимчнөөр ажиллаж байхдаа ардын жүжигчин Ж.Чулууныг дагалдан удирдаач болж, улмаар Ленинград /Санкт-Петербург/ хотын Хөгжмийн дээд сургуулийн нэг жилийн дамжаанд суралцаж мэргэжилтэй болжээ. ДБАТ, Улсын филармони, УАДБЧ-д удирдаач, ерөнхий удирдаачаар ажиллаж иржээ. ДБАТ-т байхдаа “Уран Хас”, “Мөнгөн залаа”, “Жизель”, “Мөнхийн нөхөрлөл”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Гүюг хаан”, “Шивээ Хиагт”, “Амарсанаа”, “Чио Чио Сан”, “Хөх торгон дээл”, “Баядерка”, “Кармен” гэх мэт үндэсний болон гадаадын сонгодог дуурь, балет, ардын жүжигчин Х.Уртнасан, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт Х.Билэгжаргал нарын 10 гаруй хүний уран бүтээлийн тайлан тоглолтын хөгжмийг удирдан тоглуулсан уран бүтээлч ажээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |