Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНЖАВ Паануугийн
ДАМДИНЖАВ Паануугийн /1951-2005/. Завхан аймгийн Сантмаргац сум. Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга, уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2000-06-20. №92/. Улаанбаатар хотод Багшийн сургуулийн хөгжмийн багшийн анги, Зөвлөлт Украины /хуучин нэрээр/ Киев хотын урлагийн дээд сургуулийг найрал дууны багш мэргэжлээр төгсчээ. 1979-1989 онд Говь-Алтай аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт найрал дууны багш, дарга, 1989-1991 онд Улаанбаатар төмөр замын соёлын ордны дарга, Төмөр замын дуу, бүжгийн чуулгын захирал, уран сайхны удирдагч, 2002 оноос УАДБЧ, ҮДБЭЧ-ын даргаар ажиллаж иржээ. “Нарны шувуу”, “Сансрын нисэгчийн гэргийн дуу”, “Уярлын цэнхэр Алтай”, “Аальхан чи минь”, “Би азтай хүн” зэрэг нийтэд түгсэн дуунууд, магтуу, бүжиг, жүжиг, киноны хөгжим, найрал дуу зохиож, олон арван концерт найруулжээ. Хөдөлмөрийн баатар Арьхадын ач.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats