Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАНБАТ Ёндондүйчирын
ГАНБАТ Ёндондүйчирын /1951/. Улаанбаатар хот. Зэвсэгт хүчний ерөнхий штабын хөгжмийн албаны дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2000-03-15. №32/.
    Улаанбаатар хотод ХБДуС-ийг 1970 онд, Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн удирдаач мэргэжлээр 1976 онд төгсчээ. 1976 оноос Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач, 1977 оноос даргаар нь, 1990 оноос цэргийн хөгжмийн албаны даргаар хавсран ажиллажээ. МУАХ-ны хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн, МХөЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж байна. 1982, 1983 онд “Алтан намар” хөгжмийн наадамд шалгарч хошой алтан медаль, 1999 онд “Гоо марал”, 2000 онд Хөгжмийн зохиолчдын оны шагнал, БНАСАУ-д болдог “Хаврын баяр” урлагийн наадмын удирдаачийн Гран при шагнал хүртжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, медалиудаар шагнагджээ. Армийн хурандаа цолтой. Генерал Ёндондүйчирийн хүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats