|
ДАШЗЭГВЭ Чимидийн ДАШЗЭГВЭ Чимидийн /1930/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-08-05. №140/. Уран баримлаар дагнан ажиллаж Хөвсгөл аймагт улсын баатар Даваадорж, Ховдод ард Аюуш, Амарсанаагийн хөшөөг бүтээж, төрөлх нутгийнхаа Хангал нуурын орчинд Хэнтийн ой хөвчийн буга, хандгай зэрэг ан амьтны баримал гэхчилэнгээр олон арван бүтээл туурвисны дотроос эмнэг адууны ардаг догшин сүрлэг байдлыг яруу тод үзүүлж эрэмгий бахархалт сэтгэгдэл төрүүлдэг “Эмнэг” хэмээх баримал нь дүрслэх урлагийн түүхийн алтан санд үнэтэй бүтээл болжээ. УГЖ Д.Жаргалсайханы аав. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |