Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМЪЯН Цэрэндашийн
ЖАМЪЯН Цэрэндашийн /1949/. Завхан аймгийн Тэс сум. Завхан аймгийн ХДТ-ын уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-07-30. №137/.
 Улаанбаатар хотын Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид 1969-1973 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ Ленинград /Санкт-Петербург/-ын хөгжмийн дээд сургуульд 1976-1981 онд суралцаж найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. Завхан аймгийн ХДТ-т хөгжмийн удирдаачаар ажиллангаа ХБК-ийн Завхан аймаг дахь салбарын захирлын ажлыг хавсран гүйцэтгэж иржээ. Энэ хооронд ОХУ-ын Тува Улсын “Саян” чуулгад урилгаар удирдаачаар ажилласан байна. “Завхан гол”, “Тэсийн гол”, “Дөрвөн улирлын өнгө”, “Аав уул”, “Дуут нуур” зэрэг ихэвчлэн Завхан нутгийн тухай олон арван дуу, “Хилэнгийн дөл”, “Санамсаргүй явдал”, “Алтан үст охин”  гэх мэт жүжиг, “Цагаан дуганын гэгээ” киноны хөгжмийг зохиосон байна. Аймагтаа симфони найрал хөгжим, бүжгийн чуулга бий болгожээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats