Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТҮМЭНЖАРГАЛ Баянцагааны
ТҮМЭНЖАРГАЛ Баянцагааны /1932-2001/. Улаанбаатар хот. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-07-07. №122/. Хятад аав, орос ээжийн хүү энэ хүн багаасаа хөгжим сурч 15 настайдаа Улаанбаатар хот дахь хятадын Шийянзад баян хуурчаар орж урлагийн замаа эхэлж УХДТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудад олон жил ажиллажээ. Болгар улсад Хөгжмийн дээд сургууль төгссөн байна. 1950-иад оны эхээр М.Цэдэндоржийн “Манай нутгийн хавар” хэмээх шүлэгт ая хийж хөгжмийн зохиолчийн гараагаа эхэлснээс хойш “Эх орноо магтан дуулъя”, “Улаанбаатар”, “Дассан сэтгэл”, “Хангай шиг түшигтэй аав” гэх мэт нийтэд түгсэн олон дуу, “Дурлалын вальс”, “Зүүдний цагаан шувуу”, “Мөсөн дээр”, “Баярын вальс”, “Сэлэнгийн долгио”, “Сэтгэлийн вальс” зэрэг 30 гаруй вальс зохиож олон түмэнд “Вальсын хаан” гэгдэж алдаршсан байна. Төв, орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчид, хөгжмийн сургууль, хүүхдийн байгууллагын ажилд байнга тусалж, урын сан, хөгжимчид уран бүтээлчдийн ур чадварыг баяжуулахад санаачилга зүтгэлтэй ажилладаг хөгжмийн багш, сурган хүмүүжүүлэгч байжээ. Зохиолынх нь түүвэр “Манай нутгийн хавар” ном Улаанбаатарт 1985 онд хэвлэгдсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats