|
БААСАНЖАВ Гомбожавын БААСАНЖАВ Гомбожавын /1942/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум. Хөвсгөл аймгийн ХДТ-ын найрал дууны багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-07-07. №122/. Хөвсгөл аймгийн ХДТ-т олон жил хөгжимчин, хөгжмийн багшаар ажиллаж буй ажээ. 200-гаад дуу, олон арван бүжиг, жүжгийн хөгжим зохиож, Хөвсгөл нутгийн голцуу ардын дуунуудыг найруулж, театрынхаа урын санг баяжуулсан байна. “Хөвсгөл далай” хэмээх зохиолыг нь сонсоход уг нуурыг үзээгүй хэнд ч их усны цэлэлзсэн мяралзаан дүрслэгддэг сайхан бүтээл болсон ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |