Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРАА Жамбалын
ШАРАА Жамбалын /1938/. Сүхбаатар аймгийн Асгат сум. Хөгжим бүжгийн коллежийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-01-10. №25/.  Улаанбаатарт урлагийн сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Свердловск /Екатеринбург/-ийн Уралын хөгжмийн дээд сургууль төгсчээ. 1961 оноос ХБДуС-д багшаар тасралтгүй ажиллаж хөгжмийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэлээ зориулсан сурган хүмүүжүүлэгч ажээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр”, “Хар ус нуурын шагшуурга”, “Гэгээн өглөө сайн байна уу”, “Хайрын сайхантай зүйрлэе” зэрэг нийтийн олон арван дуу, “Монгол аялгуу”, “Эх орны уянга”, “Уянгын дуулал” гэх мэт симфони уран сэтгэмж, симфони дүрслэл, симфони чуулбар, хийл, төгөлдөр хуурт зориулсан аяз гэхчилэн дан хөгжмийн бүтээлүүд олныг туурвиж, “Морьтой хүүхдүүд”, “Найрамдал”, “Ганга нуур”, “Долоон нас” мэтчилэнгийн бүжгийн хөгжим бичжээ. МЗО-ны II их наадам, Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats