Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЛДАНДОРЖ Пунцагнамжилын
 БАЛДАНДОРЖ Пунцагнамжилын /1928/. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум. МУИС-ийн ардын урлаг судлалын тэнхмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1998-07-07.№ 96/. 1943 онд байгуулагдсан зураг урлалын газрын анхны таван ажилчны нэг, алдарт зураач О.Цэвэгжавын дагалдан зураачаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1953 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ С.В.Образцовын удирдсан хүүхэлдэйн театрт дадлага хийж, 1968-1972 онд Чехословак улсын Прага хотын урлаг үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцаж төгсчээ. Дүрслэх урлагийн дунд сургуульд багш, Хүүхэлдэйн театрт найруулагч, МУЭ-ийн хороонд мэргэжлийн зураач зэрэг ажлыг хийжээ. Хүүхэлдэйн театрт “Ойн жүжигчид”, “Чамайг даа”, “Адуучин хүү”, “Эрхийг сурахаар” гэхчилэн жүжгүүдийг найруулан тоглуулсан байна. “Хөвсгөлийн ууланд”, “Хотын гудамж”, “Эрдэнэтийн өрхийг татав”, “Эрдэнэтийн жавхаа”, ”Хатанбаатар Магсаржав” зэрэг олон зураг зурсны гадна “Манай ертөнцийн наран”, “Ертөнцийг өөрчлөгч хүн” шаазан шигтгэмэл, ханын чимэглэл, “Саран дээр” хэмээх эсгий зураг, “Ялгуусан 60 жил” гэдэг зураг, сийлбэр хосолсон бүтээл туурвиж, Дүрслэх урлагийн дунд сургуульд ваар, арьсан урлалын ангийг санаачлан нээж мэргэжилтэн бэлтгэсэн зэргээр Монголын дүрслэх урлагт анхдагч болсон нэлээд зүйлийг хийжээ. Сэтгэлгээний урлагийг хөгжүүлэхээр оролдож 1968  онд нэгэн үзэсгэлэнд хийсвэр урлагийн чиглэлээр туурвисан бүтээлээ тавьж хөрөнгөтний урлагийг нэвтрүүлэх гэсэн хэмээгдэн шүүмжлүүлж шийтгүүлсэн нь Монголын дүрслэх урлагт тохиолдсон анхны явдал байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. УГЖ С.Жавзмаагийн нөхөр.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats