Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САМЖИД Риймэдийн
САМЖИД Риймэдийн /1938/ Баян-Өлгий аймгийн Өлгий сум. Баян-Өлгий  аймгийн Соёлын үндэсний төвийн захирал байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1997-11-22. №69/.Оройн сургуулиар суралцаж бүрэн дунд боловсролтой болж, бүжиг дэглээчийн дамжаанд хэдхэн удаа суужээ. Орон нутагтаа малчин байгаад өөрийн авьяас сонирхлын дагуу урлагийн ажилд шилжиж, 1955 онд Баян-Өлгий аймгийн ХДТ-ыг үүсгэн байгуулалцсан анхны уран бүтээлчдийн нэг бөгөөд бүжигчин, бүжиг дэглэгч, театрын дарга, аймгийн соёл үйлчилгээний төвийн даргын алба ажлыг хашсаар иржээ. Театртаа 20 гаруй жил гоцлол бүжигчнээр ажиллахдаа 300 гаруй бүжигт бүжиглэж, 70 илүү бүжгийг дэглэн тоглуулсан байна. Баруун Монголын олон ястан, үндэстний урлаг, соёлын өвийг сэргээн хөгжүүлэхэд сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж яваа ахмад уран бүтээлч, нэрт бүжигчин ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats