
ЧИЛХААЖАВ Дэмидийн /1936/. Ховд аймгийн Буянт сум. Хөвсгөл аймгийн ХДТ-ын бүжгийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1997-03-27. №48/.
Улаанбаатар хотод урлагийн дунд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр төгсчээ. УХДТ-т бүжигчин, Ховд, Хөвсгөл аймгийн ХДТ-т бүжгийн багшаар ажиллаж иржэээ. Лха.Доржийн хөгжим “Хүрмэн хүү” болон бусад зохиогчдын хөгжим “Шадар ван Чингүнжав”, “Мөнх үйлстэн”, “Эх, үрсийн зол заяа”, “Мөнх тэнгэр өршөө”, “Ээвэн голын домог”, “Улаан сарнай” зэрэг бүжгэн жүжиг, 300-гаад концертын бүжиг, 60 гаруй бүжгийн чуулбар дэглэн тоглуулжээ.