|
ЦЭРЭНПИЛ Должинсүрэнгийн ЦЭРЭНПИЛ Должинсүрэнгийн /1937/. Улаанбаатар хот. Хэвлэл чимэглэлийн үйлдвэрийн уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1996-07-03. №143/ Улаанбаатар хотод дүрслэх урлагийн дунд сургууль, Германд торгон хэвлэлийн дамжаа, Москвад урлаг, үйлдвэрлэлийн дээд сургууль төгсчээ. Монгол Улсын 1965, 1967, 1974, 1994, 1996 онд гарсан мөнгөн тэмдэгтүүд, алт, мөнгөн зоосон төгрөгүүдийн эх загварыг зохион бүтээж, Англи, Чех, Польш, Герман, Унгар, Югослав, Болгар улсад гаргасан худалдааны үзэсгэлэнгүүдийн зураг чимэглэлийг хийж, уг үзэсгэлэнгүүдийг дэглэн зохион байгуулжээ. “Тэшүүрчин”, “Байгаль”, “Цамын баг” зэрэг уран зургийн олон бүтээл хийсэн байна. График дизайны ууган мэргэжилтний нэг, торгон хэвлэлийг Монголд хөгжих үндсийг тавьсан хүн ажээ Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |