Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦООДОЛ Солийн
ЦООДОЛ Солийн /1927/. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1996-03-12. №44/.Уртын дууг 13 наснаасаа дуулж, түүгээрээ нэрд гарсан энэ уран бүтээлч хугацаат цэргийн албыг цэргийн клубт хаахдаа алдарт уртын дуучин В.Пунцагийн шавь болж олон сайхан дуу заалган сурч авьяас билгээ хөгжүүлжээ. УХДТ-т дуучин, Монголын радиод дуу, хөгжмийн редактор, Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн соёлын ордон, театр, Шарын голын уурхайн ажилчны клубт найрал дуу, хөгжмийн багшаар ажиллажээ. Анх 1956 онд “Хүү минь хаана дуулж яваа бол” дууг зохиож уран бүтээлээ эхэлснээс хойш “Эхийн хайр”, “Эхийн тухай дуу”, “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Шаавай төржээ”, “Од гариг баярласаар”, “Үргэлж жавхаатай явахсан” зэрэг 200 гаруй дуу зохиожээ. Бүтээлээрээ “Эхийн хайр”, “Түүдэг галын дуу”, “Хүү минь хаана дуулж яваа бол” номууд хэвлүүлж, ардын дуу, хөгжмийн авьяас билэгтнүүдийг сурвалжлан судалж “Монгол ардын дуу, хөгжмийн суу билэгтнүүд” ном бичиж, монгол ардын урт, богино дууны хоёр томоохон эмхэтгэл хэвлүүлсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats