|
НАВААН Цэвэлмаагийн ![]() МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид суралцаж 1962 онд төгсчээ. 1962 оноос хойш “Монгол кино” үйлдвэрт баримтат киноны редактор, найруулагчаар тасралтгүй ажилласан байна. Байгаль, эх орны сэдвээр “Эргэх дөрвөн улирал”, “Нуурын дунд”, “Монгол орон”, “Далай ээж”, найрамдал, энхтайвны асуудлаар “Гандан бууршгүй ган бат найрамдал”, “Бид Вьетнамтай хамт”, “Эв нэгдлийн дуу”, Энэтхэг улстай хамтарсан “Найрамдалт Монгол орноор” гэх мэт түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, урлаг, спорт, хууль зүй, ёс суртахуун, зан үйл, аж байдал, хувь хүн, улс орны амьдралын зэрэг өргөн дэлгэр сэдвээр 300-гаад баримтат кино, кино мэдээ бүтээжээ. Эгзэгтэй асуудлыг хөндөж, түүнээ хурц хэллэгээр дүрслэн үзүүлдэг энэ уран бүтээлч зохиолоо өөрөө бичиж, өөрөө найруулдгаараа онцлог ажээ. Улс төрийн нийтлэл, өгүүллэг, найруулал олныг бичиж, “Гал хам” уран сайхны хоёр ангит кино зохиол туурвисныг үзэгчид талархан хүлээн авсан байна. Зан үйлийн сэдвээр бүтээсэн “Түмний эх” баримтат кино нь олон улсын кино наадмын тусгай шагнал хүртжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |