Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИН Халтарын
ДАМДИН Халтарын /1939/. Дундговь аймгийн Луус сум. Улсын киноны төв нэгтгэлийн найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1994-09-10. №117/. 1957-1962 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Бүх Холбоотын киноны дээд сургуульд суралцаж кино зураглаач мэргэжлээр төгсчээ. 1962 оноос эхлэн “Монгол кино” үйлдвэрт зураглаач, найруулагчаар тасралтгүй ажиллаж “Энэ хүүхнүүд үү”, “Ховдгийн гай” , “Нөмрөг хадны цуурай”, “Төсгөл”, “Далайд дусал нэмэр” гэх мэт уран сайхны, “Вандуй”, “Сарлаг”, “Дуу нэгтэн”, “Оросууд дайныг хүсээ гэж үү”, “Эх орны манаа”, “Хүчтэний өрсөлдөөн”, “Монголын уянга” зэрэг олон баримтат киноны зургийг авч, Д.Содномдоржийн “Улаан дарцаг”, М.Жавганы “Мартагдашгүй намар”, Ч.Чимидийн “Газрын үнэр”, С.Лочингийн “Эргэж бодох бодол”, П.Хорлоогийн “Үүр цайхын өмнө”, “Мандах нарны туяа” зэрэг 10 киног найруулж, “Нэг ангийн хоёр”, “Зуслангийн найзууд”, “Амьдралын нахиа” киног өөрөө, “Загийн алим” киног С.Пүрэвтэй хамтарч зохион найруулж дэлгэцнээ гаргасан байна. Бүтээлийнхээ ихэнхийг хүүхэд залууст зориулснаараа онцлог уран бүтээлч ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats