Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭ-ОЧИР Тогтмолын
ЭРДЭНЭ-ОЧИР Тогтмолын /1952/. Улаанбаатар хот. Хилийн цэргийн ДБЧ-ын хөгжмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1993-07-16. №47/.
 Улаанбаатар хотот ХБДС-ийн хуучрын анги, 1981-1986 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцаж цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1971-1974 онд УАДБЧ, 1976-1993 онд хилийн цэргийн урлагийн хэсэг, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн зохиолч, удирдаач, 1993 оноос БЦДБЧ-д ажилласан байна.”Нар мандуулсан ээж”, “Хүүдээ дуулсан дуу”, “Тэр үүрээр чинь би төрсөн юм”, “Юугаа ч хайрлахгүй аав минь”, “Богд Дүнжингарав уул минь” зэрэг олон дуу, дан хөгжмийн зохиолууд туурвисан байна. “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүү, “Суварган цэнхэр уулс”-ын Цэнд, “Цөвүүн цагийн богд”-ын өндөр гэгээн Занабазар, “Их хааны удам”-ын Довчин бэйс, “Уучлаарай хайрт минь”-ийн мөрдөн байцаагч, “Төрийн сүлд өршөө” теле киноны Содномын дүрийг бүтээсэн жүжигчин ажээ. Хуучраар Болгарын Софи хотод болсон олон улсын залуучуудын уулзалт дээр Р.Шубертийн “Серенада”, Ж.Бизегийн “Кармен” дуурийн антракт, Ц.Сүхбаатарын “Жороо сайхан халиун”-ыг, үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд Моцартын “Рондо”-г хөгжимдөж олны үнэлэлт авсан хөгжимчин ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats