
ГОМБО Дуламын /1937/. Хэнтий аймгийн Дадал сум. Хэнтий аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн хөгжмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1993-07-05. №28/. 1956-1960 онд Улаанбаатар хотод ХБДС, 1965-1970 онд Улаан-Үд хот дахь Дорнод Сибирийн соёлын дээд сургуульд суралцаж хөгжмийн багш, удирдаач мэргэжлээр төгсчээ. Увс, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймгийн Соёлын ордон, ардын дуу бүжгийн чуулга, Хэнтий аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллажээ. Хөгжмийн уран бүтээлд авьяас чадвараа сорьж 60 гаруй дуу, 20 гаруй бүжгийн хөгжим, 40 илүү дан хөгжмийн зохиол бүтээж, “Насны харгуй” хэмээх дуу, бүжгийн цоморлиг, 12 жилийн домгоос сэдэвлэж хүүхдэд зориулсан дуулалт жүжиг зохиосон байна.