Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БОРОЛДОЙ Ваандагийн
БОРОЛДОЙ Ваандагийн /1942/. Дорнод аймгийн Чойбалсан хот. Дорнод аймгийн ХДТ-ын хөгжмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1993-04-15. №59/.
ЗХУ-ын /хуучин нэрээр/ Свердловск /Екатеринбург/ хотын Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. Дорнод аймгийн ХДТ-т 1959 оноос хойш хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн зохиолчоор ажиллаж иржээ. 1962 оноос уран бүтээлээ эхэлж “Эвийн хүч”, “Цэнхэр дурдан алчуур”, “Малчны дуулал”, “Бурхдын дуулал” зэрэг бүжгэн жүжиг, “Манай туг” оратори, “Найрын ширээний ууц”, “Гурван заяа” гэх мэт жүжиг, Тогтохтөр вангийн тухай киноны хөгжим, “Халхын голд” симфони найраглал, нэлээд дуу, магтуу, дан хөгжмийн зохиолууд бичжээ. Дорнод аймгийн театрыг, орон нутгийн  мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа түрүүн симфони найрал хөгжимтэй болгосон байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats