Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БҮТЭМЖ Мижидийн
 БҮТЭМЖ Мижидийн /1942/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. МУЭ-ийн хорооны дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1992-11-25. №154/.Хуучнаар БНСЧСУ-д урлаг, үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцаж 1969 онд төгсчээ. Худалдаа бэлтгэлийн яаманд реклам чимэглэлийн ерөнхий зураач, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний шошго чимэглэлийн ерөнхий зураач, МУЭ-ийн хороонд мэргэжлийн зураач, хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, даргаар ажилласан байна. Зураасан зургийн мэргэжилтэй боловч уран зураг, зураасан зураг, монументаль чимэглэлийн зураг, зэс хөөмөл зэрэг дүрслэх урлагийн олон төрөл дээр бүтээлээ туурвидаг онцлогтой уран бүтээлч ажээ. “Хувьсгалт Монгол” зураасан зураг, “Таван эрдэнэ” зэс хөөмөл, “Говь”, “Их говийн хүн”, “Ботгон цагаан уул”, “Хот айл”, “Түмэн адууны баяр”, “Айлчин” гэх мэтээр олон арван томоохон бүтээл туурвин зуржээ. 1992 онд улсын мөнгөн тэмдэгтүүдийн зургийг зурсан нь одоо гүйлгээнд хэрэглэж байгаа төгрөгүүдийн эх загвар ажээ. Болгар, Чехословак, Польш улсад болсон олон улсын үзэсгэлэнгээс медаль, диплом хүртжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгал, ялалтын ойн медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats