Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОНДОГ Сумъяажавын
ДОНДОГ Сумъяажавын /1935-1996/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Дүрслэх урлагийн коллежийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1992-11-25. №154/.
1955 онд Урлагийн сургууль, 1964 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ И.Е.Репиний нэрэмжит уран зураг, баримлын академи төгсчээ. 1964-1970 онд УБДС, 1970 оноос Дүрслэх урлагийн дунд сургууль, СУИС-д тасралтгүй багшилж, дүрслэх урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд авьяас билэг, мэдлэг чадвараа зориулсан ахмад хүмүүжүүлэгч байжээ. Эх орны байгаль, түүх, хүн ардын аж төрөл, хөдөлмөрийн жирийн хүмүүсийн дүр төрхийг тусгасан өргөн дэлгэр сэдвээр “Тужийн нарс”, “Баян Монгол”, “Малчин”, “Зун”, “Гарам”, “Сүхбаатар уугуул нутагтаа”, “Жанжны тушаалаар”, “Мөрч”, “Вьетнам нөхөд”, “Алдарт хөгжимчин Ишдулам”, “Лимбэч Цэрэндорж”,  “Хуурч Жамъян” гэх мэтийн 1000 гаруй бүтээл туурвисан нэрт зураач байжээ. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Алтанбулаг дахь хувьсгалын музейн салбарт түүний хийсэн “Ардын хувьсгалын анхны ялалт” гэдэг цэрэг эх орны сэдэвт бүтээл нь манай улсад анх удаа хийгдсэн бүрэн хэмжээний диарам дэлгэц зураг бөгөөд энэ нь манай дүрслэх урлагийн түүхэнд чухал байр эзэлдэг байна. “Баян монгол”, “Нэг наран дор”, “БАМ” зэрэг нэлээд бүтээл нь томоохон ойнуудад зориулсан уран бүтээлийн уралдаанд шалгарч нэг, хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats