
МӨНХДОРЖ Бирваагийн /1949/. Улаанбаатар хот. Армийн драмын театрын найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1991-10-29. №230/.
Аравдугаар анги төгсөөд 1966 оноос “Монгол кино” үйлдвэр, Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байгаад 1969 онд Москвагийн А.В.Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуульд очиж суралцаж 1975 онд найруулагч мэргэжлээр төгсчээ. УДТ, УДАТ, ҮЖАТ-т туслах найруулагч, найруулагч, ерөнхий найруулагч, зөвлөгчөөр ажиллаж иржээ. В.Шекспирийн “Ричард III, “Отелло”, А.Островскийн “Инжгүй хурим”, Папаяны “Цаг өөр болжээ”, Б.Брехтийн “Галлилейн амьдрал”, А.Вишневскийн “Үхэв ч үнэн ялна”, Ж.Сартрын “Оршуулаагүй үрэгдэгсэд”, Чейзийн “Бие хамгаалагч”, Ч.Чимидийн “Маш нууц”, Д.Намдагийн “Ээдрээ”, “Эрдэмтний яриа”, С.Жаргалсайханы “Хаан түүх”, Баабар /Батбаяр/-ын “Бооцоо” гэх мэтээр 40 гаруй жүжгийг найруулан тоглуулсан байна. УГЗ, төрийн шагналт Г.Бирваагийн хүү.