Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙСОН Амгалангийн
ЧОЙСОН Амгалангийн /1929/. Төв аймгийн Сэргэлэн сум. Улсын хүүхэлдэйн театрын дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1991-07-05. №161/. Улаанбаатар хотод цэргийн ерөнхий сургууль, Чехословак улсад урлагийн академид суралцаж төгсчээ. Улсын хүүхэлдэйн театрт 1951 оноос жүжигчин, 1965 оноос хойш насны тэтгэвэрт гартлаа дарга, найруулагч, уран сайхны удирдагчаар тасралтгүй ажиллажээ. “Хүн чулуу”, “Алтан гургалдай”, “Илбэчин”, “Уул, усны домог”, “Борхүү”, “Шийтгэл”, “Ногоон дарь эх”, “Мөндөн, Цэндэн хоёр”, “Ертөнцийг аврагсад”, “Бушуу туулай”, “Хоньчин хүү”, “Хөхөөтэй цаг” гэх мэт хүүхэлдэйн жүжгийн зохиол бичиж, олонхийг нь өөрөө найруулан тоглуулсны гадна А.Дворжакийн “Катя, чөтгөр хоёр”, Б.Сметаны “Худалдагдсан бэр” дууриуд, “Ярьдаг ваар”, “Их Ивэн”, “Муур, нохой хоёр”, Б.Брехтийн “Кавказын цэрдэн тойрог” драмын жүжиг болон унгар, орос, чех, болгар зэрэг олон орны хүүхэлдэйн жүжгүүдээс орчуулж үзэгчдэдээ хүргэсэн байна. “Тэмцэл”-ийн Данзан, “Хань”-ийн эмч, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”-гийн японы офицер гэх мэтээр “Сахиус уу, сахиул уу”, “Хайрын нулимс хатдаггүй” зэрэг уран сайхны 10-аад кинонд тоглосон байна. Хүүхэлдэйн урлагийг Монголдоо үүсгэж хөгжүүлэх, уран бүтээлийн санг нь арвижуулахад олон жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсан нэрт уран бүтээлч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. БНСЧСУ Б.Сметаны 150 жилийн ойн хүндэт медалиар шагнажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats