Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦОГЗОЛ Пүрэвийн
ЦОГЗОЛ Пүрэвийн /1934/. Дорнод аймгийн Матад сум. “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1991-07-05. №161/.
 Дорнод аймгийн Аржаргалант сумын уугуул энэ хүн Улаанбаатар хотод урлагийн дунд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Бүх Холбоотын киноны дээд сургуулийг төгсчээ. Кино зураач мэргэжилтэй. 1961 оноос “Монгол кино” үйлдвэрт зураачаар тасралтгүй ажиллаж иржээ. “Үүрээр”, “Хүний мөр”, “Цэргийн хүү”, “Тус биш ус”, “Ховдгийн гай”, “Нийслэл хүү”, “Тунгалаг тамир” /3 анги/, “Хөх ногооны униар”, “Эх бүрдийн домог”, “Дэгдээхэй нас”, “Гул Аранжин”, “Тэмцлийн оч”, “Намрын халуун өдрүүд”, “Харуул занги” гэх мэт 30 гаруй уран сайхны киноны зураг, чимэглэлийг бүтээж, “Эзэн нь ирээсэй”, “Бригад”, “Анхны цас”, “Хүүгийн захиа”, “Говь”, “Вьетнамын загасчин”, “Хавар ирлээ”, “Энх цаг ирлээ”, “Эрхэм заншил” зэрэг олон арван уран зураг зурсан байна.  Уран сайхны “Бушхүүгийн үлгэр” киноны зохиолыг бичиж, өөрөө найруулж, зураг чимэглэлийг хийлцжээ. Киноны тухай үйл явдлыг маш тодорхой өгүүлэмжтэй хурц, үнэн дүрсэлж, ахуйг түүхэн үүднээс үзүүлдэг өрөлт сайтай зураач ажээ. “Тунгалаг Тамир”, “Нар хиртсэн жил” киноны зургаараа МУЭ-ийн шагнал, “Тэнгэрийн муухай арилдаг” киноны зураг, “Авто засварын завод” уран зургаараа улсын уралдааны шагнал хүртжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats