Урлаг, спорт
|
АХМЕТБЕК Хисагийн АХМЕТБЕК Хисагийн /1937/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын хөгжмийн багш, удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1990-07-07. №163/.Баян-Өлгий аймгийн ХДТ-т олон жил хөгжимчин, хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж казак үндэстний найраг хөгжим цогцлоон байгуулж, олон арван авьяастныг хөгжмийн урлагт сурган хүмүүжүүлсэн байна. “Баярын удиртгал”, “Сыргали нуурын долгион” оркестр, “Хуурын эгшиг” хөгжимт драм, “Учиртай гурван толгой”, “Кармен” дуурийн оршил зэрэг том хэлбэрийн 10 гаруй зохиолыг ардын найрал хөгжимд хөрвүүлж тоглуулсны дээр нийтийн дуунаас эхлээд найрал хөгжмийн том хэлбэрийн бүтээл олныг туурвижээ. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулсан олон улсын оюутны фестивальд оролцож нэгдүгээр зэргийн дипломоор болон “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |