Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНЖААСҮРЭН Данзаннямын
САНЖААСҮРЭН Данзаннямын /1943-нас барсан/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын бүжгийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1990-05-31. №133/.Улаанбаатар хотод бүжигчин, бүжгийн багшийн дамжаанууд төгсчээ. 1957-1993 онд Дорнод аймгийн ХДТ, Сүхбаатар аймгийн Соёлын ордон, Хэнтий аймгийн ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглэгчээр ажиллаад 1994 онд насны тэтгэвэрт гарсан байна. Монгол ардын бүжгээс эх үндэс бүхий намбалаг сайхан хөдөлгөөн  бүхий олон зуун бүжиг дэглэсний дотор зөвхөн “Хан Хэнтий” чуулгын тайзнаа 200-гаад бүжиг дэглэн тоглуулжээ. Түүний бүжгүүдээс ДЗО-ны XII их наадам, өөрийн орон, олон улсын ардын бүжгийн наадмаас удаа дараа алтан медаль авсны гадна Монголын бүжиг дэглэгчдийн уралдааны тэргүүн шагнал хүртсэн байна. Сүхбаатар, Дорнод, Увс зэрэг аймаг, хот, хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын урилгаар очиж олон бүжиг дэглэж, тэндхийн бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэхэд тусалж байсан тайзны урлагийн нэрт төлөөлөгч, бүжгийн шилдэг авьяастны нэг байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Яруу найрагч Д.Шагдарсүрэнгийн төрсөн дүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats