Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭБАТ Шагдаржавын
ЭРДЭНЭБАТ Шагдаржавын /1929-1990/ Төв аймгийн Өндөрширээт сум. Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгын хөгжмийн зохиолч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1989-07-08. №108/ Цэргийн ерөнхий сургуулийн улс төрийн ангид 1949-1952 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ Хөгжмийн дээд сургуульд 1955-1960 онд суралцаж төгсчээ. Төв аймгийн Өндөрширээт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар 1947-1949 онд, Ардын армийн …дугаар салбарт улс төрийн орлогчоор 1952-1955 онд, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн даргаар 1960-1965 онд, МРТУХ-ны хөгжмийн редактораар 1965-1969 онд, УБДС-д багшаар 1969-1973 онд, Хилийн ба дотоодын цэргийн …дугаар хороонд хөгжмийн дарга, Дуу, бүжгийн чуулгад багш, уран сайхны удирдагчаар 1973-1989 онд ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Уран бүтээлээ 1960-аад оноос эхэлж үлээвэр хөгжимд зориулсан удиртгал, найраглал, марш, бүжгийн хөгжим бичиж, 1965 оны үеэс нийтийн дуу зохиожээ. Хүүхэд багачуулд зориулж “Бамбарууш минь байж байх болов уу”, “Бас гоё”, “Багшаа дуулъя”, “Арав дахь хавраа үдье”, “Пионерийн аялал”, хилчид, цэрэг дайчдын амьдралаас сэдэвлэсэн “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Дайчин алдар”, “Хилчин”, “Ерэн баатрын дурсгалд”, “Зүрхэнд мөнх оршино”, “Хязгаараа баталсан хилчин”, “Гурван эрдэнийн эх орон”, “Застав минь баяртай” гэх мэт олон арван дуу, магтуу, марш, симфони найраглал, дан хөгжмийн зохиолууд бичжээ. Бүтээлүүдээсээ “Жаргалтай залуу нас”, “Хилийн тухай дуунууд”-ын эмхэтгэл, “Дуурьсахуй ухааны сурах бичиг” зохиож хэвлүүлсэн байна. Цэргийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats