Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОВЧИНДАВАА Адъяагийн
ДОВЧИНДАВАА Адъяагийн /1932-2001/. Өмнөговь аймгийн Номгон сум. Өмнөговь аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1983-09-29. №183/.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Хашаат гэдэг газар ээж Уртнасангийн хүү болж төрж Өмнөговь аймгийн Номгон сумын Адъяагийнд үрчлэгдэн өсч, сумынхаа бага сургуулийг төгсөөд 1944 оноос малчин, 1958 оноос Гурвантэсийн давсны үйлдвэрт ажилчин, 1962 оноос Өмнөговь аймгийн урчуудын эвлэлийн салбарт зураач, эрхлэгч зэрэг ажлыг 1992 он хүртэл хийгээд насны тэтгэвэрт гарсан байна. Уран зураг, баримлын төрлөөр уран бүтээл хийж, “Буурны ноцолдоон”, “Битүүний шөнө”, “Лимбэний эгшиг”, “Зүүн гол”, “Нүүдэлчин”, “Угалз”, “Говийн намар” зэрэг томоохон зураг, “Эмнэг сургалт”, “Саальчин”, “Уурхайчин”, “Буур” гэх мэт баримал, “Улсын баатар Т.Бор”, “Партизан Хасбаатар”, “Д.Сүхбаатар” зэрэг хүмүүсийн хөрөг, Өмнөговь аймгийн Манлай суманд “Ардын баатар Д.Нанзад”, Булган аймагт “Улсын баатар Лхагвадорж”-ийн хөшөөг урлан бүтээсэн байна. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats