Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭМБЭЛДОРЖ Мятавын
ЦЭМБЭЛДОРЖ Мятавын /1931-1993. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. Монументаль чимэглэлийн үйлдвэрийн зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1982-12-02. №285/, төрийн шагналт /1986/.Орон нутагтаа мал маллаж байгаад цэргийн албанд нас бие тэнцэн явж хугацаат албаа хаасны дараа 1956 оноос уран бүтээлийн замналаа эхэлсэн байна. Энэтхэг улсад түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах чиглэлээр, Японд уран зургийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. “Говийн хавар”, “Чулуутын цуурай”, “Шаргын говьд”, “Намар” зэрэг байгалийн уянгын зургаар дагнан ажиллаж хэмжээлшгүй алслал, зөөлөн даруу өнгө, дагнаастай, тайван чөлөөтэй, газар, тэнгэр тэнцүү хосолсон зохиомжтой олон бүтээл туурвисны дотроос “Чулуут гол”, “Мөнххайрхан”, “Онгон тал” бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн байна. 1982 онд 300 гаруй үзмэрээс бүрдсэн “Холын цэнхэр уулс” бие даасан үзэсгэлэн гаргасныг олон мянган хүн үзэж талархлаа илэрхийлсэн ажээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats