Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТСҮХ Зундуйн
 БАТСҮХ Зундуйн /1942/. Сүхбаатар аймгийн Дарьганга сум. Төв аймгийн соёлын ордны хөгжмийн багш байхда Урлагийн гавьяат зүтгэлтэн /1982-07-23. №189/. Улаанбаатарт Багшийн сургуулийн хөгжмийн багшийн анги, ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн Соёлын дээд сургуулийг төгссөн. Төв, орон нутгийн урлагийн байгууллагуудад хөгжмийн багшаар олон жил ажиллажээ. 1963 оноос уран бүтээлээ эхэлж “Алтан шар зам”, “Гайхмаараа”, “Атар даллаж байна” гэх мэт нийтийн 100 гаруй дуу, “Сансарт зочилсон нь” бүжгэн жүжиг, “Сэрүүн дэнжийн өглөө”, “Эрэл” жүжиг, “Анхны хайрын дууль”, “Үүрийн цолмон” киноны хөгжим болон дан хөгжмийн зохиол олныг бүтээжээ. Шилдэг бүтээлүүдээрээ “Алтан шар зам” түүвэр ном хэвлүүлсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats