Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМСРАНЖАВ Чойсүрэнгийн
ЖАМСРАНЖАВ Чойсүрэнгийн /1943-1994/. Улаанбаатар хот. ДБУТ-ын хөгжмийн удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1981-07-07.№216/.Москвагийн хөгжмийн дунд сургуулийг 1965 онд хормейстер, Ленинградын хөгжмийн дээд сургуулийг 1973 онд дуурь, симфонийн удирдаач мэргэжлээр төгсчээ. ДБАТ-ын хөгжмийн туслах удирдаачаас, СУАТ-ын ерөнхий удирдаач хүртэл нас эцэслэтлээ ажилласан байна. С.Гончигсумлаагийн “Үнэн”, Ж.Чулууны “Уран Хас”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”, П.И.Чайковскийн “Шелкунчик”, “Евгений Онегин”, Ж.Пуччинийн “Тоска”, Ж.Вердийн “Травиата”, “Риголетто” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог 30 орчим дуурь, балетын хөгжмийг удирдан тоглуулж, Х.Дамдингийн найруулсан “Загийн алим”, “Бид мартахгүй”, “Амьдралын нахиа” зэрэг киноны хөгжим, дууны ая, дан хөгжмийн олон бүтээл туурвин зохиосон нэрт удирдаач, хөгжмийн зохиолч байжээ. Ардын жүжигчин Ж.Чулууны дүү Чойсүрэнгийн ганц хүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats